Nokia 1680 classic - Цэнэглэх, цэнэггүй болгох

background image

Цэнэглэх, цэнэггүй болгох

Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг зайтай. Зайг хэдэн

зуун удаа цэнэглэж, цэнэггүй болгож болох боловч

аажимдаа ашиглалтаас гарна. Ярианы хугацаа болон

идэвхгүй байх хугацаа ердийнхөөс богино байвал зайг

соль. Зөвхөн Nokia-гийн зөвшөөрсөн зайг ашиглаж,

энэ төхөөрөмжид зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн

цэнэглэгчээр зайгаа цэнэглэ.
Сольсон зайг анх удаа ашиглах гэж байгаа буюу зайг

удаан хугацаагаар ашиглаагүй бол эхлээд

цэнэглэгчийг холбоод, дараа нь салгаад, дараа нь

зайгаа цэнэглэж эхлэхийн тулд дахин холбох хэрэгтэй

байж болно.
Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны залгуур

болон төхөөрөмжөөс салгаж бай. Бүрэн цэнэглэгдсэн

зайг цэнэглэгчид холбоотой битгий орхи. Учир нь хэт

цэнэглэх нь зайны насыг богиносгож болно. Бүрэн

цэнэгтэй зайг хэрэглэхгүй байвал аажмаар цэнэгээ

алддаг.
Зай бүрэн цэнэггүй болсон бол дэлгэцэн дээр

цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх

боломжтой болох хүртэл хэдэн минут болно.

Зайны тухай мэдээлэл

© 2008 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

52

background image

Зайг зөвхөн зориулалтаар нь ашигла. Гэмтсэн

цэнэглэгч буюу зай хэзээ ч бүү ашигла.
Зайнд богино холболт битгий үүсгэ. Зайны нэмэх (+)

хасах (-) туйлуудыг зоос, бичгийн хавчаар, үзэг зэрэг

метал объектоор шууд холбосноос болж санамсаргүй

богино холболт үүсч болно. (Эдгээр нь зайн дээр

метал тууз мэт харагдана.) Тухайлбал та халаас буюу

цүнхэндээ нөөц зайгаа авч явах үед ийм санамсаргүй

богино холболт үүсч болно. Туйлуудыг хооронд нь

богино холболтоор холбосноор зай буюу холбогч

объектыг гэмтээж болно.
Зайг халуун буюу хүйтэн газар, тухайлбал зун буюу

өвөл битүү машинд орхих нь зайны чадал болон насыг

багасгана. Зайг байнга 15°C-25°C (59°F-77°F) хэмд

байлгахыг хичээ. Бүрэн цэнэгтэй боловч халуун буюу

хүйтэн зайтай төхөөрөмж түр ажиллахгүй болж болно.

Хөлдөх хэмээс доогуур хэмтэй хүйтэн үед зайны чадал

маш хязгаарлагдмал байдаг.
Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг

гэмтээвэл мөн тэсэрч болно. Зайг орон нутгийн дүрэм

журмын дагуу хая. Боломжтой үед дахин ашигла.

Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.
Зайг задлах буюу жижиглэж болохгүй. Зай гоожсон

тохиолдолд гарсан шингэнийг нь арьс буюу нүдэндээ

хүргэж болохгүй. Ингэж зай гоожсон үед арьс, нүдээ

усаар даруй зайлж, эмнэлгийн тусламж ав.

Зайны тухай мэдээлэл

© 2008 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

53