Камер ба видео
Таны төхөөрөмж 640 x 480 хүртэл цэгэн
нарийвчлалтай зураг авч чадна.
Зураг авах
Хөдөлгөөнгүй дүрсийн функцийг ашиглахын тулд
Цэс > Медиа > Камер гэж орно уу. Эсвэл видео
функц идэвхжсэн үед зүүн буюу баруун тийш гүйлгэ.
Дүрсийг авахын тулд Зураг ав-ыг сонго.
Камерыг шөнийн горим дээр тавих, зургийн цагийг
идэвхжүүлэх, олон зураг хурдан хурдан авахын тулд
Сонголт гэж ороод хүссэн сонголтоо хийнэ үү.
Урьдчилан харах горим, цагийг тохируулахын тулд
Медиа
© 2008 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
43
Сонголт > Тохиргоонууд > Зураг тольдох хугацаа гэж
ор.
Видео бичлэг хийх
Видео бичлэгийн функцийг ашиглахын тулд Цэс >
Медиа > Камер > Сонголт > Видео гэж орно уу.
Эсвэл камерын функц идэвхжсэн үед зүүн буюу баруун
тийш гүйлгэ. Видео бичлэг хийж эхлэхийн тулд
Бичлэг-ыг сонго.
Хийх видео бичлэгийнхээ үргэлжлэх хугацааг
тогтоохын тулд Цэс > Медиа > Камер > Сонголт >
Тохиргоонууд > Видео клипийн урт гэж ор.